Сирид амь үрэгдсэн байлдагчийн дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Сирид амь үрэгдсэн байлдагчийн дурсгалыг хүндэтгэв

Сирид амь үрэгдсэн байлдагчийн дурсгалыг хүндэтгэв

Владивосток хотын иргэд, цэргийнхэн Сирид амь үрэгдсэн нисгэгч Роман Филиповын дурсгалыг Мягмар гаригт /2018.02.06/ хүндэтгэлээ.

Хүндэтгэлийн цуглаан Владивосток хотын Залуучуудын ордны гадаа боллоо хэмээн РИА Новости агентлагийн сурвалжлагч тус хотоос мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр, Оросын сөнөөгч СУ-25 онгоц хоёрдугаар сарын 3-ны өдөр Сирийн Идлиб хотын ойролцоо босогчдын пуужинд өртөн сүйрсэн юм. Роман Филиповын жолоодож явсан онгоц эргүүл хийгээд буцаж явахдаа пуужинд оногдсон байна.

Нисгэгч эцсийн мөч хүртэл онгоцоо агаарт удаан байлгаж, штаб руугаа мэдээ дамжуулж амжсан ч босогчдын мэдэлд байгаа Телль Дебес хэмээх газарт унасан. Онгоц унахаас өмнө нисгэгч Роман Филипов аюулгүйн буулт хийж амжсан ажээ. Гэвч газарт буунгуут босогчид дайрч, буудалцаж байгаад, босогчдод баригдах дээрээ тулсан тул гар бөмбөгөө тэслэн амь үрэгдсэн юм.

Амь үрэгдсэн Роман Филипов 1984 онд Воронеж мужид төрсөн ч цэргийн амьдралын түүх нь Алс Дорнодтой холбоотой байсан юм. Эхнэр, дөрвөн настай охинтой байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж