“Фантастик”-ийн “Маш нууц II” түүхийг ил болгоно

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

“Фантастик”-ийн “Маш нууц II” түүхийг ил болгоно

“Фантастик”-ийн “Маш нууц II” түүхийг ил болгоно

Эх орон гэж юу юм бэ? Энэ цаг үед бидний амар тайван оршин буй газар нутаг ямар үнэ цэнээр ирсэн бэ гэх асуултыг та хэн нэгнээс асуувал хариулж чадах болов уу? Гэтэл бидний дунд өнгөрсөн үед өвөг дээдэс минь юу хийж бүтээсэн, газар шороо, эх нутгийг бидэнд үлдээхийн тулд юуг даван туулсныг түүхийн баримтууд гэрчлэн үлдэнэ. Эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн ч цагийн эрхээр бүдгэрч буй түүхэн үйл явдлыг эргэн сануулах бүтээлийг “Фантастик” болон “Жийж” продакшныхан “Маш нууц” уран сайхны киногоороо 2015 онд харуулж байсан. Тэгвэл “Маш нууц II” бүтээл ирэх гуравдугаар сард нээлтээ хийхээр болжээ.

1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай бодит түүхийг өгүүлэх “Маш нууц II” киноны зураг авалтыг Ховд аймгийн Үенч сумын нутаг Байтаг богдын зэвсэгт тулгаралт болсон түүхэн газар хийжээ.

Зураг авалт эхэлсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан энэхүү кино дэлгэцэнд гарахад тун ойртоод байна.

“Маш нууц II” уран сайханы киноны 10 баатарын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, н.Баярмагнай, н.Содбаяр нар бүтээжээ. Мөн зарим дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид тоглосон байна.

“Маш нууц II” уран сайханы киноны зохиолыг гавьяат жүжигчин О.Бат-Өлзий бичиж, хүү Б.Тамиртайгаа хамт ерөнхий найруулагчаар нь ажилласан бол продюсераар ардын жүжигчин С.Сарантуяа ажилласан юм. Гэр бүлийн гишүүдийн хамтран бүтээсэн энэхүү кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийхээр болжээ.

‘Маш нууц II’-ын түүхээс 

  • Байтаг Богд уул нь Монгол улсын Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог уул. Оргил нь 3400 метр өндөр. Бүдүүн Харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол эх авч урсдаг. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947 оноос 1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүх бичлэгт Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэглэнэ үлдээжээ. Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байжээ.Энэ үед Осван шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаас гаргасан байна. 

    Дээрэмчид долдугаар сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хилийг зөрчсөн байна.

    Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа 2 цагаан пуужин буудаж сумандаа дохио өгч, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ. Дайсны эхний галд Архад, Баян нар алагдаж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.

    Пулемётчин Тэгшээ миномётын дэлбэрэлтэд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагираг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв.

МАШ НУУЦ-1 УРАН САЙХНЫ КИНО:  (2015)

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж