Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Чонсу Ким нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хоёр талын төв банкны ерөнхийлөгчөөс гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан,  Солонгосын Төв банкны Гадаад харилцааны газрын дарга Сунг Же Хон,  Гадаад харилцааны газрын ахлах мэргэжилтэн Нам Жун Ким,  Монголбанкны Тамгын газрын захирал Г.Цэрэнпүрэв, Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа, Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал М.Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
 

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж