“Мурангбунг” охидын хамтлаг Өмнөд Солонгост ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

“Мурангбунг” охидын хамтлаг Өмнөд Солонгост ирлээ

“Мурангбунг” охидын хамтлаг Өмнөд Солонгост ирлээ

Хойд Солонгос улсын хамгийн нэр хүндтэй “Мурангбунг” охидын амьд хөгжмийн хамтлаг өчигдөр (2018.01.06) “Мангёнбу 92” нэртэй усан онгоцоор Өмнөд Солонгост ирлээ. Хамтлагийн гишүүдээс гадна таэквондогийн тамирчид, хэвлэл мэдээллийнхэн гээд нийт 280 хүн иржээ. 

“Пёнчан 2018” олимпийн наадмын үеэр хэдийнэ анхааралд өртөөд байгаа “Мурангбунг” хамтлаг хоёрдугаар сарын 8-нд Канрын, хоёрдугаар сарын 11-нд Сөүл хотод тус тус нэг удаа тоглох хуваарьтай. Харин энэ хоёр тоглолтыг цөөн тооны үзэгч буюу 1000 гаруй хүн үзэх аж.

“Мангёнбу 92” усан онгоцоор ирсэн Хойд Солонгосын зочдыг иргэд угтан авахыг хичээсэн ч цагдаагийн хамгаалалтад саатуулагджээ. 

“Мурангбунг” хамтлаг нь 2011 онд тус улсын залуу удирдагч Ким Жон Ын-ийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд 2012 онд анх тайзнаа гарч, орчин үеийн бүжгийн хөдөлгөөнийг үзүүлж, богино үс засалт, богино банзал, гялалзсан хувцас өмсөн, дуулж эхэлсэн. 

Өнгөрсөн онд тус хамтлаг БНХАУ-ын Бээжин хотод анх удаа гадаадын аялан тоглолтоо хийсэн билээ. 

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж