АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” корпорацийн үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн Tesla Roadster машиныг Falcon Heavy пуужингаар сансарт амжилттай хөөргөжээ.
Tesla Roadster автомашин тээвэрлэсэн Falcon Heavy пуужинг орон нутгийн цагаар мягмар гаригийн 3:45 цагийн орчимд Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын судалгааны төвөөс хөөргөсөн байна. Жолооны ард сансрын нисэгчийн хувцастай чихмэл тавьжээ.
Дэлхий дээр хүний гараар бүтээсэн Tesla Roadster автомашин пуужингаас салмагц секундэд долоон милийн хурдтай Ангараг гаригийг чиглэн задгай сансарт уусан алга болсон байна.
Кеннедийн нэрэмжит сансрын судалгааны төвөөс пуужинг хөөргөснөөс хэдхэн минутын дараа Tesla Roadster –т суурилуулсан камер задгай сансарт бичлэг хийж, дэлхий рүү цацжээ.
Харин энэ үеэр гурван шатлалт пуужингийн хоёр хэсэг дэлхий дээр газардсан бол нэг нь Атлантын далайд унажээ.
Илон Макс хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ “Tesla Roadster Ангараг дээр хүрч амжихгүй ч магадгүй харь гаригийнхантай таарах хүртлээ задгай сансарт аялах байх” гэжээ.
Эх сурвалж: RT