Засгийн газар “Панда” бонд гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Засгийн газар “Панда” бонд гаргахгүй

Засгийн газар “Панда” бонд гаргахгүй

Монгол Улсын Засгийн газар анх удаа ‘Панда’ буюу юанийн бонд гаргахаар төлөвлөж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй.  Тодруулбал, Засгийн газар 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд гаргаснаас хойш гурван сар орчмын дараа ийнхүү дахин бонд гаргах асуудал хөндөгдөж байна. Сангийн яам БНХАУ-ын дотоодын банк хоорондын бондын зах зээлд арилжаалах юаниар нэрлэсэн бондоо таван жилээс ихгүй хугацаагаар гаргах гэж байгаа тухайн бичсэн байна.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Худал мэдээлэл түгээхээ зогсоож, яаралтай залруулна уу. Гадна дотноос янз бүрийн хүмүүс утасдаж, мессеж бичээд байна” гэж жиргэжээ.

Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, Засгийн газраас одоогоор ямар нэг бонд гаргах талаар яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл. ОУВС-ийн ажлын хэсгийн дүгнэлт болон зээлжих зэрэглэл сайжирсан, эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч, түүнийгээ хадгалахад Засгийн газар анхаарч ажиллана гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж