Тагнуулынхан их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Тагнуулынхан их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ

Тагнуулынхан их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ

Тагнуулынхан өнгөрсөн сарын 31-ний өдөр их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулах гэж байгаад баригдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Зарим хүн ашиг олох зорилгоор хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсрэх бодис хууль бусаар зарж, борлуулдаг. Үүнээс үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч цөөнгүй бий. Тухайлбал, 2015 онд Төв аймагт хоёр иргэн тэсрэх бодис хууль бусаар ашиглаж байгаад амь насаа алдаж байсан. Тиймээс хууль хүчний байгууллагынхан тэсрэх бодисын хууль бус худалдаа, ашиглалтад тавих хяналтаа сайжруулахгүй бол аюулын харанга ойрхон байна. 

ТЕГ-аас энэ хэргийг шалгаж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж