Өсвөрийн тамирчид Японыг зорив

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид Японыг зорив

Өсвөрийн тамирчид Японыг зорив

Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Кюүшюү мужийн Мияаконжо хотын чөлөөт бөхийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн тамирчид долоо хоногийн хамтарсан бэлтгэлд оролцохоор өнөөдөр Наран улсыг зорилоо. Б.Цэндсайхан, Г.Мягмарзул, Э.Цолмон, З.Үүрийнтуяа гэсэн дөрвөн тамирчин, Сонгинохайрхан дүүргийн дасгалжуулагч Н.Баатарын хамт явсан. Өсвөр үеийн тамирчид Япон оронтой танилцахаас гадна олимпийн дөрөв, дэлхийн арван удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичогийн хөтөлбөрт оролцоно. Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмын 55 кг-ын жингийн мөнгөн медальт Томохиро Мацүнага тус хөтөлбөрийн дасгалжуулагчаар ажиллах юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж