Эртний олимпийн түүхэнд олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Грекийн бүхий л овог, аймгууд дайн дажнаа зогсоон, эвлэрэлд хүрдэг уламжлалтай байв.
Турин-2006 өвлийн XX олимпийн наадмаас эхлэн энэхүү энх тайвны хөдөлгөөнийг олимпийн тосгонд "Эв найрамдлын хана" босгон, тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Хоёрдугаар сарын 05-ны өдөр Пёнчан-2018 олимпийн наадмын "Эв найрамдлын хана" нээлтээ хийж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Нэгдсэн үндэсний байгууллага болон хоёр Солонгосын төлөөлөгчид оролцон, хананд гарын үсэг зурж, баяр хүргэлээ.
"Пёнчан-201" олимпийн наадам үргэлжлэх хугацаанд тус хананд оролцогч орнуудын баг тамирчид мөн гарын үсэг үлдээн, энх тайван, эв найрамдлын хөдөлгөөнд нэгдэх юм.
Эх сурвалж: МҮОХ