Монгол, Оросын эрдэмтдийн хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын эрдэмтдийн хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол, Оросын эрдэмтдийн хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа

ОХУ-ын ШУА-иас эрхлэн Монгол,Оросын эрдэмтдийн бүтээл “Пойменные луга северной Монголии /Монголын хойд хэсгийн татмын нуга/ номыг орос хэл дээр хэвлэн гаргажээ. Түүнийг Монголын эрдэмтэн академич Ч.Содномцэрэн, доктор Ш.Цоож, Д.Баясгалан, Оросын эрдэмтэн Н.Н.Слемнёв, С.Н.Шереметьев нар хамтран зохиосон байна.

Тус бүтээлд Монголын Сэлэнгийн сав газрын татмын нугын ургамлын биологи, экологийн онцлог, фотосинтез, усны солилцоо, тэжээллэг чанарыг судалсан олон жилийн судалгааны дүнг нэгтгэн оруулсан байна.

Энэ бүтээл нь  Монгол,Оросын эрдэмтдийн Монгол орны татмын нугын талаар гаргаж буй хоёрдахь боть ном юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж