Эзэн орны гүйлтийн тэшүүрийн тамирчин И Сан Хуа олимпийн хотхонд хүрэлцэн ирлээ. И Сан Хуа бол гүйлтийн тэшүүрийн энэ цаг үеийн шилдэг тамирчдын нэг юм. Тэрбээр өвлийн олимпийн наадамд нэг төрлөөр хоёр олимп дарааллан аваргын алтан медаль хүртсэн БНСУ-ын гурав дахь тамирчин юм. Түүнээс өмнө шорт-трейкийн төрөлд Ким Ки-хон Альбервилль-1992, Лиллехаммер-1994 олимпийн наадмын 1000 м-ийн төрөлд, мөн шорт-трейкийн тамирчин Чун Ли-Кюн Лиллехаммер-1994, Нагано-1998 олимпийн наадмын 1000 м, 3000 м-ийн буухиа уралдаанд алтан медаль хүртэж байсан. Харин И Сан-Хуа шинэ мянганд өвлийн олимпийн наадмаар, тэр дундаа гүйлтийн тэшүүрийн төрлөөр Ванкувер-2010, Сочи-2014 олимпод дараалан алтан медаль хүртэж байсан.
И Сан-Хуа Канад дасгалжуулагчийн удирдлага дор Германд бэлтгэлээ хийж байгаад хоёр хоногийн өмнө эх орондоо очиж байгаа юм. Бэлтгэлээ 1000 м-ийн зайд хийдэг ч үндсэн төрөл нь 500 м.
Түүнийг олимпийн тосгонд хүрэлцэн ирэхэд олон сурвалжлагч угтан авчээ.
Тэрээр хэвлэлийнхэн Японы Нао Кодиаратай харьцуулж байгаа ч өөрийгөө түүнтэй харьцуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Нао Кодиара бол Ванкувер-2010 олимпод багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин. Үнэхээр ч Японы Нао Кодиараг түүнтэй харьцуулах нь тийм ч тохиромжтой бус юм. Харин Хятадын Жан Хонг, Ван Бейшин нарын тамирчид И Сан-Хуагийн гол өрсөлдөгчид байх боломжтой.
И Сан-Хуа Германаас ирсэн учир түүнд цагийн зөрүү бага зэрэг асуудал болж байгаа талаар ярьжээ. Иймд олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртэх эсэх нь тун сонирхолтой болж байна. Бас И Сан-Хуа 1000 м-ийн зайд уралдах магадлалтай байгаа. Түүнээс ямар сюрприз ирэхийг харах үлдэж байна.
Б.Бямбабаяр