Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Тайваньд асар хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээлжээ. 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар өчигдөр орой (2018.02.06) 23:50 цагийн үед арлын зүүн эргээс 20 км-ийн зайд болсон байна.

Аврах албаныхан Хуалянь хот дахь нурсан барилга байшин, зочид буудлаас 150 гаруй хүнийг гаргаж, амийг нь аварчээ.  Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр зам, барилга, ялангуяа эмнэлгийн барилга ихээр сүйдсэн гэнэ.

Нурсан барилга байшинд олон хүн дарагдсан гэж албаныхан мэдэгдэж байгаа бөгөөд тэднийг аврах ажиллагаа үргэлжилж байна.  Газар хөдлөлтийн улмаас 40,000 оршин суугч ус, цахилгаангүй болсон бөгөөд  хурдны зам, гүүр нуржээ.

Оршин суугчдад барилга байшин нурахаас сэрэмжлүүлж, 800 орчим оршин суугчийг түр хоргодох газарт байрлуулсан байна. Өнөөдрөөс тус хотын сургууль, албан газруудыг хаасан байна. Газар хөдлөлтийн бүсэд авран туслах ажиллагаа явуулах, гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслуулахаар зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчилжээ. Тайванийн Хуалянь хот 100,000 орчим оршин суугчтай, жуулчид их очдог газар юм.

Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Тайпэй хотод мэдрэгдсэн талаар иргэд мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн дараах түлхэлт аврах ажиллагаанд ихэд саад учруулж байгаа гэнэ. Тайванийн арал нь хоёр тектоник хавтангийн огтлолцол дээр оршдог учраас газар хөдлөлт байнга болдог газар юм.

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж