“Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон” гэж залилжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

“Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон” гэж залилжээ

“Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон” гэж залилжээ

 

Ууц, идээний хулгайн хэрэг, залилангийн хэрэг ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээллээ.

Сүүлийн хэд хоногт 65-72 орчим насны ахмадуудаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. Намайг мөнгө аваад ир гэлээ”, “Багц бэлэг худалдаж авах уу” гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь залилан зугтаасан хэргүүд цагдаагийн байгууллагад хэд, хэд бүртгэгджээ. Тиймээс ахмад настнуудыг энэ мэт залилангийн хэргийн золиос болохоос сэргийлэхийг анхааруулж байна.

Нэгэн жишээ дурдахад өчигдөр л гэхэд ийм төрлийн залилангийн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд 72 настай эмэгтэй ‘Д’ -г үл таних 30 настай эрэгтэй ‘Г’ нь цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50.000 төгрөг өг” гэж залилан мэхэлсэн хэрэг гарсан байна. Залилагч этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчдын нас болон амьдралын боломж нөхцөлийг  судалдаг нь тогтоогджээ.

Түүнчлэн хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн ихэссэнээр томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ч нэмэгджээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй үйлчлүүлж байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж