АНУ-ын мэдээгээр Йеменийн дайчид жилийн турш хор гарган авах ургамлын үр цуглуулж байгаа ажээ. Тэдний төлөвлөгөөнд рицин гэдэг хорт бодистой савыг тэсрэх төхөөрөмжинд бэхлэн нисэх буудал, метро, дэлгүүр зэрэг хаалттай орон зайд дэлбэлэхээр тусгагдсан байна.
Ийм аюулын талаар 2010 оны сүүлчээр Үндэсний аюулгүй байдлын албаны удирдлага ерөнхийлөгч Барак Обамад танилцуулж байжээ. Гэхдээ алан хядагчид энэ химийн зэвсгийг бүтээх талдаа төдийлөн урагшлаагүй байгаа гэнэ. Үүнээс гадна уг бодис нь цэлмэг халуун агаарт өөрийн чанараа алдаг учраас Йеменийн нөхцөлд түүнийг хадгалах нь хүндрэлтэй гэнэ. Рицин нь цус ба амьсгалын замд нэвтэрвэл үхлийн аюултай бөгөөд харин арьсаар дамжина гэж үгүй гэнэ.