Хятадын онлайн худалдааны AliExpress компани Орост “Лоукостер” нэртэй шинэ цахим дэлгүүрээ нээлээ. Энд 600 хүртэлх рублийн бараанууд зарагдах юм.
Эхний ээлжинд онлайн дэлгүүр гар утасны аппликэйшнээ нээсэн байна. Учир нь, AliExpress-ийн гол худалдан авагчид нь 25”аас доош насны хүмүүс байдаг учраас гар утасны аппыг эхний ээлжинд гаргажээ.
Онлайн дэлгүүрт 300 мянган нэр төрлийн бараа дэлгэгдсэн байна.
“Оросын зах зээлд AliExpress хямд бараа түгээгч гэсэн ойлголт нь өөрчлөгдөж байна. Худалдан авагчдын хандлага өөрчлөгдөж, үнэтэй бараа худалдан авах нь ихэсч байна” хэмээн AliExpress-ийн Орос болон СНГ орнуудын зах зээл хариуцсан захирал Марк Завадский хэлсэн байна.
AliExpress нь Хятадын Alibaba Group-ийн бүрэлдэхүүнд багтдаг худалдааны онлайн талбар юм. Оросын цахим зах зээлд багагүй байр суурь эзэлдэг. Жилдээ 400 сая захиалгыг Оросоос авдаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ