800 мянган куб метр цасыг зайлуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

800 мянган куб метр цасыг зайлуулжээ

800 мянган куб метр цасыг зайлуулжээ

Москва хотын Захирагчийн орлогч Петр Бирюзовын сэтгүүлчдэд мэдээлснээр хоёрдугаар сарын 5-ны Даваа гаригт Москва хотоос 800 мянган куб метр цасыг цэвэрлэн зайлуулжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Москва орчимд их хэмжээний цас орж, хотын захиргаа шуурхай арга хэмжээ авсан. Хоёрдугаар сарын 4-ний Ням гаригт Москва хотод орсон цасны зузаан 45 сантиметр хүрсэн. Энэ нь сүүлийн 100 жилд тохиолдоогүй их хэмжээний тунадас бөгөөд олон жилийн ажиглалтаар хоёрдугаар сарын дундаж тунадас хэмжээг 118 хувь давсан тохиолдол болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж