Хөлбөмбөгийн фанатуудыг сэрэмжтэй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн фанатуудыг сэрэмжтэй байхыг сануулав

Хөлбөмбөгийн фанатуудыг сэрэмжтэй байхыг сануулав

Цахим гэмт хэргээс сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулдаг Group-IB хөлбөмбөгийн фанатуудыг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Энэ жил ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор цахим орчныг ашигласан үйлчилгээнүүдийг санал болгож байгаа нь цахим орчинд залилуулах, мөнгөө алдах эрсдэлтэй хэмээн тус компани үзсэн юм.

Group-IB компанийн мэдээлж байгаагаар сүүлийн нэг жилд ДАШТ-тэй холбоотой домайн нэр 37 хувиар нэмэгджээ. “Одоогийн байдлаар хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой 37 мянган сайт байна” гэжээ. Тэдний үзэж байгаагаар үүний 1500 нь л тэмцээнтэй шууд холбоотой ажиллаж байгаа ажээ.

“Бусад домэйн хаяг хүмүүсийг залилах, хуурах зорилготой байхыг үгүйсгэхгүй” хэмээн компаниас гаргасан албан мэдээнд дурдсан байна. Хаягаа бүртгүүлсэн нь дотроо ямар ч контентгүй сайт ч олон байгаа ажээ.

Group-IB компанийн үзэж байгаагаар хүмүүсийг залилах хамгийн энгийн арга нь хуурамч тасалбар онлайнаар борлуулах арга байж болохыг анхааруулсан байна.

Мөн олон нийтийн сүлжээгээр ч зорилго нь тодорхойгүй группүүд их бий болж байгаа аж. Тухайлбал, оросуудын дунд өргөн хэрэглэгддэг ВКонтакте сүлжээнд хөлбөмбөгийн ДАШТ-ий логог ашигласан 200 гаруй групп үүсээд байгаа юм.

Сочигийн өвлийн олимпийн өмнө хуурамч тасалбар борлуулж байсан 80 гаруй домэйн хаяг, Facebook, Vk.com, Avito, Ebay дэх 300 гаруй хуурамч хаягуудыг устгаж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж