Ньюс хөтөч: Гэр хорооллын иргэд жагсана

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Гэр хорооллын иргэд жагсана

Ньюс хөтөч: Гэр хорооллын иргэд жагсана

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1972.02.07 Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болов.

2014.02.07 ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимп нээлтээ хийв. Энэ удаагийн олимпод Монгол Улсыг төлөөлж гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар өрсөлдлөө.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаарх дүнг танилцуулах арга хэмжээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өглөө эхэлнэ. Сэтгүүлчдэд 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
  • НЗДТГ-ын Цэргийн штаб, БХЯ-тай хамтран Батлан хамгаалах яамны хурлын танхимд Монгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явуулна. Хотын дарга, Батлан хамгаалахын сайд болон холбогдох хүмүүс оролцоно.

11.00

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын байранд ‘Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна’ сэдвээр мэдээлэл хийнэ.
  • Сүхбаатарын талбайд гэр хорооллын иргэд жагсаал хийнэ.
  • “ГИНЖИЙГ ТАСАЛ” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Blue Mon Centre-т болно.
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай зэрэг асуудлууд хэлэлцэнэ.

14.00

  • “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт Залуучуудын соёлын төвд болно. Чуулганд сүүний фермер, үйлдвэрлэгчдийг төлөөлсөн 200 гаруй төлөөлөгч оролцоно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг  Ахмад настны үндэсний төв /Төв аймгийн Батсүмбэр сум/-ийн үйл ажиллагаатай танилцана.

14.00

  • “Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төсөл;

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж