“Пёнчан-2018”: Биатлон, чарганы төрлөөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

“Пёнчан-2018”: Биатлон, чарганы төрлөөр эхэлнэ

“Пёнчан-2018”: Биатлон, чарганы төрлөөр эхэлнэ

Өмнөд Солонгос улсын Пёнчан хотод болох өвлийн XXIII олимпийн наадам хөшгөө нээхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд 92 орны 3000 тамирчин долоон спортын 15 төрлөөр өрсөлдөнө. Олимпийн наадмын эхний медалийн эзэд ирэх бямба гаригт буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр биатлон, гүйлтийн цана, шорт-трек зэрэг таван төрөлд тодорно.  

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр биатлон (эмэгтэй, 7.5 км), чарга, трамплинаас үсрэх төрлүүдийн урьдчилсан бэлтгэл болно. Мөн маргааш эдгээр төрөл дээр нэмэгдээд уулын цана, кёрлингийн бэлтгэл тэмцээн болох талбайд болох хуваарьтай. Харин тэмцээний нээлт болох баасан гаригт мөн таван төрлийн тэмцээний урьдчилсан шатнууд болно.

Монгол улсаас энэ удаа гүйлтийн цанын хоёр тамирчин оролцоно. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д хурдаа сорино.

Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд баг тамирчдын түрүүч Пёнчаныг зориод байна.

"Пёнчан 2018" өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Үүний дараа өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болох юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж