“Эрдэнэт”-ийн 51 хувь алдагдсан, алдагдаагүй

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

VS

“Эрдэнэт”-ийн 51 хувь алдагдсан, алдагдаагүй

“Эрдэнэт”-ийн 51 хувь алдагдсан, алдагдаагүй

“News” агентлаг долоо хоног бүрийн лхагва гаригт “VS” булангаа бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн дугаарт “Эрдэнэт” үйлдвэрийг онцолж байна. Тус үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 102 сая ам.доллар төлөх шийдвэрийг Лондоны Арбитрын шүүхээс гаргасан тухай мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

уих-ын гишүүн, ардчилсан намын дарга с.Эрдэнэ

Тодорхой мөнгөн дүн нэхэмжилсэн асуудал байхгүй. Нэгдүгээрт, энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй. Яриа хэлцэл хийгдээгүй байхад мөнгөн дүн ярьж, зарлах нь оновчтой биш. Хоёрдугаарт, энэ асуудал “Эрдэнэт” үйлдвэр дэх төрийн өмчийн 51 хувьтай шууд холбогдохгүй. Үүнд буруутай эзэн хэрэв байвал тэр хүмүүсээр хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа. Гуравдугаарт, их хэмжээний мөнгийг төллөө гэхэд үйлдвэрийн 51 хувьд шууд нөлөөлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн ашиг 410 тэрбум төгрөг буюу 150 сая ам.доллар орчим байдаг. Муугаар бодож эрсдэл хүлээлээ гэхэд ашиг нь буурна. Сайнаар бодоход хохиролгүй болгох чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллах болно.

Ер нь 2017 оны наймдугаар сарын 22-ны Лондоны Арбитрын захиргааны хэргийн шүүхээс гаргасан хүсэлтэд “Эрдэнэт” үйлдвэр хариу өгөөгүй юм байна лээ. Мэдээллээ ил тод болго гэсэн шаардлага тавьсан юм байна. Дэлхийн бусад улсад байдаг шүүхийг үл хүндэтгэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн учир энэ нь эрсдэл үүссэн. Түүнчлэн Английн хуулинд ч гэсэн парламентыг, Засгийн газрыг үл хүндэтгэсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэх шийтгэлтэй байдаг юм байна лээ. Дэлхийн бусад улсуудад ч мэдээллээ үнэн зөв гаргаж өгөөгүй бол ийм асуудал үүсдэг.

Эх сурвалж: Үндэсний шуудан

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь алдагдсан тухай ноцтой мэдээлэл цацагдаж байна. Английн арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, өдөрт 75 сая орчим төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна. "Стандарт" банкнаас нэхэмжилсэн гурван удаагийн нэхэмжлэхийг хангах шийдвэрийг Английн арбитрын шүүх гаргажээ. 51 хувь Монголын Засгийн газарт үлдэх үү, гадны банкны төлбөр тооцоонд явах уу гэдэг эмзэг асуудал үүсээд байна. Ингэж 51 хувь нь эрсдэлд орчихоод байхад МАН 49 хувьтай ноцолдсоор байгаад таарлаа.

Магадгүй 49 хувийн асуудлаар Английн арбитрын шүүхийн шийдвэрийг хаацайлах гэсэн бодлого байсан байж мэдэх юм. Монголын төр "Эрдэнэт" дээр 49, 51 гэж салгаж тоглож болохгүй. Ц.Нямдорж шударга царайлаад, 49 хувь гээд цээжээ дэлдээд яваад байна. Гэтэл 51 хувь цаана чинь алдагдах гээд байна шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж