Их жанжин Д.Сүхбаатарын гэргий гэдгээрээ ард түмэнд илүүтэй танигдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр /2018.02.06/ тохиолоо.
Ойд зориулж, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ Тусгаар тогтнолын ордонд ‘Мөнхөд дурсагдах гавьяатан’ нэртэй үзэсгэлэнг нээж, ‘Эерэг өөрчлөлт’ сайн үйлсийн аяныг эхлүүлсэн юм.
Г.ХОРОЛ