“Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ” байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

“Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ” байгууллаа

“Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ” байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан  “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх “Үр дүнгийн гэрээ” /2018.02.05/ өдөр байгууллаа.

Тус үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн саналыг тусган бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт танилцуулж байхыг чухалчлаад  гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хариуцлагатай, үр дүнтэй зохион байгуулан ажиллахыг хүсье хэмээлээ. 

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж