Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт “Мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт”-ын сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн Цэргийн штаб ЗХЖШ-ын холбоо, мэдээлэл технологийн хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран сургалтыг зохион байгууллаа. ЗХЖШ-ын Холбоо, мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн /дэд хурандаа/ Д.Баттөмөр, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Н.Пүрэв нар хөтлөн явууллаа.
Эх сурвалж: ХУД