
Шөнөдөө багтаж Европын чиглэлийн 27 мянган нислэгийн талыг нь ямар ч байсан сэргээсэн байна. Францын Эйр фрэнс агаарын тээврийн компани мөн л зоричгчдоо баярлуулж холын бүх нислоэгээ сэргээсэн гэж зарлажээ. Скандинавчуудын хувьд харин инээдтэй байдалд орсон байна. Шведүүд гэхэд бараг л бүх орон нутгийн нислэгийг сэргээсэн боловч нийслэл Стокгольмийн онгоцны буудал хаалттай хэвээрээ байгаа гэнэ. Данид гэхэд л онгоцны буудлаа агаарын байдлаас болж нэг хааж дахиж нээсээр удаж байна. Харин зэргэлдээх Финлянд агаарын бүх замаа нээсэн гэнэ. Британчууд онгоц нисэхгүйгээс болж Испанид хоригдоод байгаа 300 иргэнээ гэрт нь аваачихын тулд тэнгисийн цэргийн хөлгөө ашиглаж эхэлсэн байна.
Гайтай галт уулаас болж агаарын тээврийн компаниуд өдөртөө 150 сая орчим еврогийн алдагдал хүлээж байгаа гэнэ. Харин энэ боломжийг ашиглан зарим автотээврийн компаниуд үнээ нэмж амжжээ.Гэвч бүхэлдээ энэхүү агаарын тээврийн саатал дэлхийн эдийн засагт маш муугаар нөлөөлж байгаа аж. Шаардлагатай эд ангиуд нь цагтаа ирээгүйгээс болж Германы БМВ болон Японы Ниссан загварын машины үйлдвэрлэл зогсчихоод байна. Хятад гэхэд л маш их хэмжээний бараа таваартаа дарагдаад байгаа бол Өмнөд Солонгост хэдэн зуун мянган гар утас хэзээ ачигдах нь мэдэгдэхгүй үхмэл бараа болж байгаа гэнэ. Бангладеш Европт гаргах ёстой байсан их хэмжээний даавуун материалаа хөглөрүүлэн хураасаар байгаа бол Уганда,Замби болон Кени улсууд бүр ч хэцүү байдалд оржээ. Учир нь Африкийн эдгээр орнуудын голлох бараа болох цэцэг болон хүнсний ногоо нь удаан хадгалах боломжгүй тул жинхэнэ асуудал болж байгаа гэнэ.
М.Наст