Бүтэн улирлын турш энэ хоёрын хослол биднийг гайхашруулна

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Бүтэн улирлын турш энэ хоёрын хослол биднийг гайхашруулна

Бүтэн улирлын турш энэ хоёрын хослол биднийг гайхашруулна

НБЭ-д Леброн Жэймс 15 дахь улирлдаа тоглож байна.”Тэр үнэхээр аймшигтай залуу юм” гэж саяхан шуугин ярьж байсан. Тэгвэл есөн жилийн өмнө “Хөгширч, бөмбөг залж чадахгүй болтлоо тоглоно доо” гэж байсан нэгэн хүн бол ОУХМ Ш.Сэдбазар билээ. Тэр хэлсэн үгнийхээ эзэн нь болж чадах бололтой. Ш.Сэдбазар энэ жил 20 дахь улиралдаа тоглож байна. Түүнтэй хамт Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бие сэтгэлээ зориулсан бас нэгэн эрхэм БНСУ-ын Пак Сун Гин дасгалжуулагч юм. Тэд “Халлелуяа” багт “Дасгалжуулагч Пак Сун Гин” “Тоглогч Ш.Сэдбазар”  хэмээн дуудуулаад 10 гаруй жил лигт хурдыг мэдрүүлж,  үзэгч олныг алмайруулж байсан билээ. Хамтрагчид эргэн нэгдэж энэ улиралд “Хан-Уул Хангарьд” багт хүчин зүтгэж байна. Өчигдөр болсон  “Хасын Хүлэгүүд”,”Хан-Уул Хангарьд” багуудын тоглолтод ОУХМ Ш.Сэдбазар  35 минут тоглож,  30 оноо 14 самбар, есөн дамжуулалт, долоон бөмбөг таслалт хийсэн ч баг нь 97-91 харьцаатай хожигдов. Гэсэн ч 37 настай түүнийг спортын сэтгүүлч тайлбарлагч Б.Ялалт  “20 настай шавь нарыгаа удирдан талбайд гараад тэднээсээ дутахгүй хурд гаргаад гүйж байгаа харагдах юм. Хүндлэх, бишрэх, хайрлах бүх мэдрэмж агшин зуур төрөв” гэж хэлсэн байлаа. Мөн “Хан-Уул Хангарьд” багийн дасгалжуулагч Пак Сун Гин-ны арга барил хамгаалалтын ур ухаан дундрашгүй гэдгийг “Хасын Хүлэгүүд” багийн эсрэг хийсэн лигийн эхний тоглолтод батлан харуулав. ”Хан-Уул Хангарьд” баг тоглолтын эцсийн мөч хүртэл хамгаалалтын эрч хүчээ алдаагүй юм. Бүтэн улирал энэ хоёрын хослол бид бүхнийг гайхшуулах юм байна даа.

Эх сурвалж: "зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж