Дэлхийн тамирчин Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн тамирчин Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болжээ

Дэлхийн тамирчин Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болжээ

Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болсон тухай сайхан мэдээг түүний ойр дотныхон дуулгалаа.

Б.Оюунсүрэн өнөөдөр хагалгаанд оржээ. Хагалгаа бүтэн мэдээ алдуулалттай, зургаан цаг үргэлжилжээ.

Тамирчин хүний хамгийн том дайсан өрсөлдөгч нь биш бэртэл гэмтэл байдаг гэдэг. Дэлхийн дэвжээнд гялалзаж явсан түүний амжилтыг нэг л өдөр хэлж ирдэггүй бэртэл зогсоож, улмаар эрүүл мэндийн хувьд ноцтой байдал үүссэн тул БНСУ-д өндөр үнэтэй мэс засал хийлгэх сонголт үлдсэн юм.

Монголын чөлөөт, жүдо, үндэсний бөхийн тамирчин, дасгалжуулагч, спорт клубүүд нэгдэн, Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардлыг цуглуулах олон боломж эрэлхийлсний нэг нь өнгөрсөн сард зохион байгуулсан үндэсний бөхийн шилдэг 16 бөхийн халз барилдаан байсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс бүх орлогоо, барилдсан бөхчүүд 15 сая төгрөг хандивлан, цөөнгүй байгууллага, компани түүнд сэтгэлийн тус хүргэсний хүчинд ийнхүү эрүүл саруул болох эхлэл тавигдлаа.

Б.Оюунсүрэнгийн БНСУ-ыг явахаасаа өмнө "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагыг дараах холбоосоос уншаарай.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж