38 компанийн 150,724 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

38 компанийн 150,724 хувьцаа арилжжээ

38 компанийн 150,724 хувьцаа арилжжээ

2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 150,724 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Сор’ (SOR+14.95%) болон ‘Бөөний Худалдаа’ (BHL+14.70%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хөх Ган’ (HGN-11.10%) болон ‘Жинст Увс’ (JIV-6.28%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,186.53 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,522,522,033,394 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж