Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр эхэллээ

Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр ес дахь жилийнхээ элсэлтийг авч эхэлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд жил бүр 20-22 шилдэг залуусыг шалгаруулан хөтөлбөрт хамруулж, эх орондоо ардчиллыг гүнзгийрүүлэх үйлсийг эрчимжүүлэхэд эрдэм мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгдөг юм. Хөтөлбөрт хамрагдагсад нь нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг, нийгмийн харилцаа болон хөгжилтэй холбоотой олон талт асуудлуудтай бодит амьдрал дээр биечлэн танилцаж, дээрх сэдэв болон салбаруудын үндэсний манлайлагчид, гадаадын экспертүүдээс суралцаж менежмент, манлайлах ур чадвар болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ хурдан өсч хөгжих боломж олж авдаг ажээ.

Эгнээндээ 160 гаруй залуусыг нэгтгээд буй уг хөтөлбөрийн онцлох нэг хэсэг нь хөтөлбөрийн явцад оролцогчид багт хуваагдан өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг бөгөөд сургалт үнэ төлбөргүй юм байна.

Ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй “Залуу манлайлал” хөтөлбөрийг  АНУ дахь Зориг сан болон ХААН банк сан олон жилийн туршид дэмжин санхүүжүүлж иржээ. Энэ жилийн хөтөлбөрийн бүртгэл есдүгээр  сарын 2-ны өдрийг дуустал болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж