Хонконгийн аялал жуулчлал, жижиглэн худалдаа сэргэжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Хонконгийн аялал жуулчлал, жижиглэн худалдаа сэргэжээ

Хонконгийн аялал жуулчлал, жижиглэн худалдаа сэргэжээ

БНХАУ-ын тусгай захиргааны бүсийн нэг Хонконгийн жижиглэн худалдаа болон аялал жуулчлалын салбарын уналт 2017 онд зогсож, энэ хоёр томоохон зах зээл эргэн сэргэсэн байна.

Хонконгийн тусгай захиргааны бүсийн Статистикийн газрын хоёрдугаар сарын 1-ний өдрийн мэдээллээр 2017 онд жижиглэн худалдааны нийт борлуулалт 446.1 тэрбум хонконг доллар болж, 2016 онтой харьцуулахад 2.2 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, 2014 оноос хойшхи тасралтгүй гурван жилийн уналт ийн зогссон аж. Түүнчлэн Хонконгийн аялал жуулчлалын хөгжлийн газрын гаргасан мэдээллээс харахад, 2017 онд жуулчдын тоо 3.2 хувиар нэмэгджээ. Энэ нь мөн л хоёр жилийн турш буурсан үзүүлэлтийг өөрчилсөн байна. 2016 онд Хонконгийг зорих жуулчдын тоо 4.5, 2015 онд 2.5 хувиар буурч байжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж