Пёнчан-2018: Өвлийн олимпод 51 настай тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан-2018: Өвлийн олимпод 51 настай тамирчин өрсөлдөнө

Пёнчан-2018: Өвлийн олимпод 51 настай тамирчин өрсөлдөнө

“Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадам хөөшгөө нээхэд цөөн хоног үлдлээ. Ази тивд зохиогдож буй III дахь удаагийн цагаан олимпод таван тивийн 3000 орчим тамирчин өрсөлдөнө. 

Энэ удаагийн наадамд оролцогчдоос хамгийн балчир нь БНХАУ-ын цанын чөлөөт үсрэлт буюу фристайл цанын эмэгтэй төрөлд оролцож буй Ву Мэнг ажээ. Хятадын фристайлчин Ву Мэнг 15 нас 4 сар 7 хоногтой.

Харин хамгийн ахмад тамирчин нь Канадын кёрлингийн тамирчин Ч.Бернар юм. “Ванкувер-2010” өвлийн олимпийн кёрлингийн мөнгөн медальт Ч.Бернар 51 нас 8 сар 21 хоногтой юм байна. Хамгийн залуу болон ахмад тамирчдын жагсаалтыг танилцуулъя.

“Ванкувер-2010” өвлийн олимпийн кёрлингийн мөнгөн медальт Ч.Бернар

ХАМГИЙН ЗАЛУУ 10 ТАМИРЧИН

  1. Ву Мэнг 15 нас 4 сар 7 хоног (БНХАУ, цанын фристайл)
  2. Ж.Бурманссон 15 нас (Швед, цанын фристайл)
  3. Жан Кэшин 15 нас (БНХАУ, цанын фристайл)
  4. А.Загитова 15 нас (ОХУ, уран гулгалт)
  5. Ким Ха-Нуль 15 нас (БНСУ, уран гулгалт)
  6. Х.Кунитакэ 15 нас (Япон, сноуборд)
  7. Р.Ивабучи 16 нас (Япон, сноуборд)
  8. А.Робинсон 16 нас (Шинэ Зеланд, уулын цана)
  9. А.Амренова 16 нас (Казахстан, цанын фристайл)
  10. Н.Портюус 16 нас (Шинэ Зеланд, цанын фристайл)

ХАМГИЙН АХМАД 10 ТАМИРЧИН

  1. Ч.Бернард 51 нас 8 сар 21 хоног (Канад, кёрлинг)
  2. Т.Рамтамяки 49 нас (Финланд, кёрлинг)
  3. Т.Ульсруд 49 нас (Норвеги, кёрлинг)
  4. К.Пехштайн 45 нас (Герман, гүйлтийн тэшүүр)
  5. Н.Касай 45 нас (Япон, трамплин харайлт)
  6. С.Долидович 44 нас (Беларусь, гүйлтийн цана)
  7. Х.Вилила 44 нас (Финланд, шайбтай хоккей)
  8. К.Рейглер 44 нас (Австри, сноуборд)
  9. Г.Мадразо 43 нас (Мексик, гүйлтийн цана)
  10. Л.Браун 43 нас (Канад, бобслей)

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж