“Майкл Жексон үүрд” нэртэй тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

“Майкл Жексон үүрд” нэртэй тоглолт хийнэ

Попын хааны гэгээн дурсгалд зориулж, алдартай оддууд хамтран “Майкл Жексон үүрд”тоглолт зохиохоор болжээ.

Уг тоглолтод Christina Aguilera, Cee Lo Green, Leona Lewis зэрэг дуучид оролцох тухай тоглолтыг зохион байгуулагчид мэдэгдээд байна.

Мөн Жексоны ах дүүс бүгд оролцож, өөрсдийн анхны уран бүтээлүүдээсээ толилуулах аж. Тоглолтын орлогын ХДХВ-ын эсрэг сан болон олон тооны буяны санд хандивлах гэнэ.

Майкл Жексон 2009 онд 50 настайдаа нас барсан ба түүний үхэлд хэн буруутайг одоо хүртэл тогтоогоогүй байгаа юм. Түүний эмч Conrad Murray-д холбогдох хэрэг эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрээд байгаа билээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж