Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт болж байна

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт болж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой энэ удаагийн сургалтад Багануур, Багахангай, Налайх дүүргийн нийт 45 сайн дурынхан оролцож байна.

Иргэдэд аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох тус сургалт 2018 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулсан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 21 аймагт 310 гаруй сайн дурын идэвхтэн иргэнийг бэлтгээд байна.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж