Сүүний импортыг халах бодлого барих нь зүйтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Сүүний импортыг халах бодлого барих нь зүйтэй гэв

Сүүний импортыг халах бодлого барих нь зүйтэй гэв

“Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт маргааш (2018.02.07) Улаанбаатар хотод болно. Чуулга уулзалт сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ үе шатанд гаргахад өнөөдөр тулгамдсан ямар асуудал байгааг хөндөн ярилцах талаар мэдээлэл хийлээ. 

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс нарын хүмүүс оролцсон юм.

Монгол улсын сүү үйлдвэрлэлийн салбарын хөгжил дорвитой ахиц дэвшил гарч чадахгүй байгаагийн тод илрэл нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний 10 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа, үүнээс үүдээд сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй зэрэг бодит жишээ олон байгааг тэд онцлов.

О.АМАРЦЭНГЭЛ (Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн)

  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, иргэдийг жилийн дөрвөн улиралд үнээний цэвэр сүүгээр хангадаг болмоор байна. Цаашид ямар гарц байгаа вэ? Төрийн зүгээс яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж, холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Сүүний хомсдол сэрүүний улиралд үүсдэг. Энэ хомсдолыг дотоодын сүүний үйлдвэрлэлээр нөхөх талаар Хүнсний тухай хуульд заасан байдгийн дагуу стратегийн гол хүнсний бүтээгдэхүүн болох сүүний хангамжийг нэмэгдүүлж, импортыг халах бодлогоор ажиллах нь цорын ганц гарц юм. Манай оронд төдийгүй хөрш орнууд, Европ, Хойд Америк зэрэг орнуудад иргэддээ эрүүл сүүн бүтээгдэхүүн хүргэж, эрүүл мэндийг нь хамгаалан бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, урамшуулал олгож байна. Манай Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтаар өвлийн улиралд сүү боловсруулах үйлдвэрт бэлтгэн нийлүүлж буй 1 литр сүү тутамд төрөөс татаас олгох гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 1 литр сүү тутамд мөнгөн урамшуулал олгох заалтыг хэрэгжүүлэх талаар бид маргаашийн чуулганаар хөндөн ярилцана. Эрчимжсэн мал аж ахуйн тэжээл үйлдвэрлэж борлуулахад татварын асуудлаас болоод сүүний үнэ өртөг нэмэгддэг. Саалийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл дээр бид өөрчлөлт хийх цаг болсон. 

Ж.БАТТӨГС (Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн)

  • Шингэн сүү бол хүн амын хамгийн чухал шаардлагатай түүхий эдийн, старатегийн бүтээгдэхүүн гэж томъёолсон байдаг. Төрөөс “Эрүүл Монгол хүн”, “Эрүүл хүнс”, “Мах сүүний анхдугаар аян” зэрэг олон төсөл хөтөлбөр гарган ажилласан. Гэсэн ч энэ нь үр дүнд хүрэхгүй байна гэдэгт холбооны гишүүд санал нэгддэг. Фермерүүд эрчимжсэн аж ахуй эрхлэхдээ тариалалт эрхлэх боломж бараг байдаггүй. Газар тариалангийн хуулинд өөрчлөлт оруулах замаар эрчимжсэн аж ахуй, фермер эрхэлж байгаа хүний эзэмшиж байгаа газар дээр үнээний тэжээлд зориулсан нэг наст болон олон наст ургамал тариалахыг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхдээ шинээр ферм байгуулна гэхээсээ илүү одоо ажиллаж байгаа фермүүдийг дэмжих нь хамгийн зөв гарц гэж харж байна. Өнөөдөр ажиллаж байгаа фермүүдийн технологи хоцрогдсон, малын ашиг шим харьцангуй бага байна. 

О.АМАРЦЭНГЭЛ (Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн)


“Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт хоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн Төр захиргааны V байр, Залуучуудын соёлын төвд 14:00-17:00 цагийн хооронд болно. Энэхүү чуулга уулзалтад сүүний фермер, үйлдвэрлэгчдийг төлөөлсөн 200 гаруй төлөөлөгч оролцох ажээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж