Мальдивт онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Мальдивт онц байдал зарлажээ

Мальдивт онц байдал зарлажээ

Энэтхэгийн далай дахь арлын улс Мальдивт улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэний улмаас Ерөнхийлөгч Абдулла Ямин Абдул Гаюм улс орон даяар 15 хоногийн онц байдал зарлалаа. 

Мальдивын дээд шүүх, Засгийн газар хоорондын сөргөлдөөнөөс үүдэлтэй энэ хэргийн улмаас хэд хэдэн албан тушаалтныг баривчлан, саатуулсан байна.

Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр зарим албан тушаалтны эрх мэдлийг хязгаарлах боловч бизнесийн байгууллагууд үүнд хамаарахгүй ажээ. 

Мальдивын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллаж, сонгуулиар сонгогдсон гишүүдийг парламентад эргүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч Ерөнхийлөгч Абдулла Ямин Абдул Гаюм парламент дахь сөрөг хүчний намыг улам хүчтэй болгох энэ алхмыг эсэргүүцсэн. юм. 

Дээд шүүхийн шийдвэрийн дараа тус улсын Батлан хамгаалах хүчний цэргүүд нийслэл Мале хот дахь шүүхийн байрыг бүслэн хаасан байна. Мальдивын сөрөг хүчнийхэн Засгийн газраасаа дээд шүүхийн шийдвэрийг дагахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Энэтхэгийн далайд оршдог олон жижиг арлаас бүрддэг энэ улс жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд 400,000 хүн амтай.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж