Хятадын Төв банк буюу Ардын банк хоёрдугаар сарын 2-нд нохой жилд зориулсан дурсгалын зоос худалдаанд гаргалаа.
Зоосны хоёр талыг зэсээр бүрсэн бөгөөд нэг талдаа нохойны зурагтай, нөгөө талдаа 10 юань гэж бичжээ. Тус зоосноос нийт 350 саяыг худалдаанд гаргасан аж.
Эх сурвалж: CCTV