Тэ-ян, Мин Хё Рин нарын хуримын сюрприз

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Тэ-ян, Мин Хё Рин нарын хуримын сюрприз

Тэ-ян, Мин Хё Рин нарын хуримын сюрприз

Өмнөд Солонгосын алдарт хосууд болох “Big bang” хамтлагийн дуучин Тэ-ян, жүжигчин Мин Хё Рин нар энэ оны хоёрдугаар  сарын 3-ны өдөр гэрлэсэн билээ. Тэдний хуриманд кино, урлагийн томоохон одууд хүрэлцэн, ирж баяр хүргэжээ. 2015 оны зургадугаар сараас болзож эхэлсэн тэднийг фенүүд нь К-попын хамгийн хөөрхөн хосын нэгээр зүй ёсоор нэрлэдэг.

К-попын томоохон төлөөлөгч болох дуучин Тэ-ян нь энэ жил 30 нас хүрэх бол жүжигчин Мин Хё рин 32 настай.

Алдартай хосуудын хуримын урилга дээр “Хоёулаа гэдэг нь ганцаараа байхаас хавьгүй дээр. Тэдний зүтгэлийг шагнал дагалдах болно” гэсэн утгатай үг бичсэн байжээ. Хурим Гёнггидунд байрлах сүмд болсон бөгөөд хуримын дараах үдэшлэг Инчён хот дахь “Paradise City” зочид буудалд болжээ.

Тэ-ян, Хё Рин нар Хавайд хуримын зураг авалтаа хийлгэсэн. Тэд хуримын бөгжөө Channel-д захиалсан бол саяхан 4 сая ам.долларын үнэтэй байшин худалдаж авсан гэнэ. 

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж