Цагаан сарын баярын үеэр Хятадад зорчигч тээврийн урсгал илт нэмэгддэг аж. Тиймээс ч баярыг угтан, төмөр замаар зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг энэ сарын 1-нд нээсэн бөгөөд 40 хоног үргэлжлэх юм. Тэгвэл тус үйл явдлыг тохиолдуулан Ханжоу хотын Төмөр замын зүүн буудлын хүлээлгийн танхимд түр хугацаанд “Аз жаргалын гэрэл зургийн студи” нээгдсэн байна.
Энэ хүрээнд сайн дурын ажилтнууд хотод ирж буй болон төрсөн нутаг руугаа явж байгаа зорчигчдын гэрэл зургийг үнэгүй авч өгөөд эхэлжээ. Зорчигчид “Ээжээ би таны хийсэн шарсан махыг идмээр байна”, “Би очлоо”, “Би эргээд ирлээ” гэх мэт үгсийг барин, зургаа авахуулах гэнэ.
Эх сурвалж: CCTV