Сэлэнгэ аймагт эмнэлгийн шав тавих ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт эмнэлгийн шав тавих ёслол боллоо

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож байна. Энэ үеэр Сэлэнгэ аймагт шинээр баригдах Халдварт, сүрьеэгийн эмнэлгийн шав тавих ёслол, эрүүл мэндийн салбарын түүхэн музейн нээлт болох аж. Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, баярын хуралд оролцох юм байна. Сэлэнгэчүүд эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрүүдэд болж байгаа ойн арга хэмжээндээ зориулж Хүндэтгэлийн концерт, эрүүл мэндийн салбарын түүхэн киног сонирхуулах юм байна.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж