Хью Грантыг тагнаж чагнасан хэвлэлүүд хохирлыг барагдуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Хью Грантыг тагнаж чагнасан хэвлэлүүд хохирлыг барагдуулахаар болжээ

Хью Грантыг тагнаж чагнасан хэвлэлүүд хохирлыг барагдуулахаар болжээ

Их Британийн жүжигчин Хью Грант гар утсыг нь тагнаж чагнан, хувийн мэдээллийг нь хууль бусаар олж авч ашигласан “Mirror Group Newspapers”-ийн эсрэг заргаа авчээ.

Лондоны дээд шүүхэд болсон шүүх хуралдаанаар шар хэвлэлийн магнат “Mirror Group Newspapers”-т жүжигчин Хью Грантын гар утсыг чагнаж, хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсний хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргажээ.

Шүүх хурлын дараа жүжигчин Хью Грант “Шар хэвлэл хувь хүний гар утсыг чагнасан энэ  асуудал мафийн сүлжээ болсон. “Sunday Mirror”, “Sunday People” зэрэг  сонин уншигч, олон нийтийг төөрөгдүүлж, хувьцаа эзэмшигчдээ олон жил хуурч ирсэн төдийгүй шударга сэтгүүлчдийн хөдөлмөрийг уландаа дэвсдэг” гэж ярьжээ. 

Жүжигчин Хью Грант шар хэвлэлийн эрхлэн гаргагчаас хэдий хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь тодорхойгүй боловч зургаан оронтой тоогоор хэмжигдэж байгаа талаар Их Британийн хэвлэлүүд бичиж байна.  Хью Грант хохирлын мөнгийг кибер халдлагатай тэмцэх “Hacked Off” төрийн бус байгууллагад хандивлахаа мэдэгджээ. 

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж