БНХАУ хоёрдугаар сарын 2-ны өдрийн 15:51 цагт анх удаа цахилгаан соронзон орныг хянах туршилтын хиймэл дагуул “Жанхэн-1”-ийг хөөргөжээ.
Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн-2” зөөгч пуужин ашиглан, тус туршилтын хиймэл дагуулыг хөөргөсөн байна. Хиймэл дагуул төлөвлөсөн тойрог замд амжилттай оржээ. Ингэснээр Хятад улс дэлхий дээр цөөн байдаг өндөр нарийвчлалтай геофизикийн хяналтын хиймэл дагуултай орны нэг боллоо.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ