PC тоглоомын газарт залуус нэгнийгээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

PC тоглоомын газарт залуус нэгнийгээ хөнөөжээ

PC тоглоомын газарт залуус нэгнийгээ хөнөөжээ

Цахим тоглоомын газар буюу олны нэрлэдгээр PC тоглоомын газарт хүн амины хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлалтай тоглоомын газарт өчигдөр орой /2018.02.05/ 19.00 цагийн үед энэ хэргийг үйлдсэн бөгөөд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маргалдаж, нэгнийхээ гуянд нь хутгалан, амь насыг нь хөнөөжээ. Талийгаач Ш нь 27 настай, эрэгтэй.

Харин хэргийн холбогдогч Т нь 27 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлд оршин суудаг болохыг тогтоогоод байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ.

Цахим тоглоомын газар нь А-гаар эхэлсэн нэртэй газар ба үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй газар аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус газрыг түр хаан, хэргийг шалгаж байна.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж