Сар шинийн цэвэрлэгээний зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - ЦАГААН САР

Сар шинийн цэвэрлэгээний зөвлөгөө

Сар шинийн цэвэрлэгээний зөвлөгөө

Сар шинийн баяр болоход арав хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Эзэгтэй та сар шинийн цэвэрлэгээгээ хийж эхэлсэн үү? Бид энэ удаагийн "Зөвлөгөө"-ний буландаа цагаан сарын баярт хэрэгтэй энгийн хэрнээ хүн болгоны мэдээд байдаггүй мэдээллийг хүргэж байна.

  1. Хивсээ том толботой болгочихвол санаа битгий зов. Ус шүршигчинд 2:1 хэмжээгээр ус болон уксус хийж, толбо болсон хэсэгт нь цацан, нойтон даавуу дээрээс нь тавиад үзээрэй. Даавуугаа индүүдэх бөгөөд индүү тань уур гаргадаг байх ёстой. Нэг минут орчим индүүдэхэд л хангалттай.
  2. Ус шүршигчний саванд архи хийж, гудсаа шүршээрэй. Гудас хатсаны дараа ямар ч нянгүй болсон байх болно.
  3. Махаа гэсгээхдээ хүйтэн усанд сойх нь үр дүнтэй.
  4. Хямдралтай газраас бэлэг худалдан авсан чинь үнийн цаасыг нь хуулахад хэцүү байвал гэрэлд 2-3 минут барьж халаагаад, дараа нь хуулаарай.
  5. Шалчийж, хавтгай болсон дэрийг наранд 30 минут байлгахад чийг шингээж, дэр бөмбөгөр болдог.
  6. Элэгдсэн хулдаасан шалыг шүдний оогоор цэвэрлэхэд сайн.
  7. Хиртэй хөшгийг давстай усанд дэвтээвэл хир нь хурдан арилах болно.
  8. Шилэн эдлэлийг өнгө оруулахыг хүсвэл давс эсвэл содатай усанд хийж хонуулаарай. Мөн лемоноор арчиж болно.
  9. Гэрт байгаа эвгүй үнэрийг арилгахын тулд лаа асаах нь хамгийн зөв арга.
  10. Мөнгөн аягыг цэвэрлэхдээ шүдний оо бага зэргийг хийж, сонин эсвэл ариун цэврийн цаасаар арчаарай.
  11. Шил толь өнгө орохгүй байвал элгэн алчуураа усанд сайн базаж, хүчтэй мушгиад арчаарай.
  12. Буйдангаа цэвэрлэхдээ зүлгүүрэн дээр бага зэрэг спирт асгавал сайн цэвэрлэгдэнэ.
  13. Ноос, ноолууран эдлэлийг заавал гараар угаах ёстойг сануулъя.
  14. Жимс ногоог хөргөгчинд хийхээс өмнө сайн угаавал амархан мууддаггүй.
  15. Цагаан хэрэглэлээ өнгө оруулахыг хүсвэл угаалга хийхдээ тал стакан нимбэгний шүүс нэмж хийхийг зөвлөе.
  16. Нойтон резинэн бээлийгээр буйдан дээрх үсийг авч болно.
  17. Хиамыг 10-20 минут хүйтэн усанд дэвтээвэл хальс нь хурдан сална.
  18. Ус буцалгагчны дотор талыг цэвэрлэхийн тулд давстай ус хийж, буцалгана. Усаа асгахад тогтсон өнгөр нь унана. Хэрвээ унаагүй байвал  сойзоор үрээрэй.
  19. Хувцсан дээрээ тос асгавал тэр дор нь давс түрхэх хэрэгтэй.
  20. Антистатик шингээсэн буюу соронзлогдохоос сэргийлсэн шингэнтэй салфеткагаар тоос арчих нь дараагийн удаа тоос татагдах нөхцлийг багасгадаг байна.
  21. Шүршүүрээ уксусаар цэвэрлээрэй. Уутанд уксус хийж байгаад шүршүүрээ боож хонуулах хэрэгтэй. Хэдхэн цагийн дараа шүршүүр цэвэрхэн болсон байх болно.
  22. Мөнгөн эдлэлээ цэвэрлэхийн тулд, хайруулын тавгийг тугалган цаасаар бүрж, дотор нь мөнгөн эдлэлээ хийгээд, дээрээс нь халуун ус, тал аяга давс, тал аяга хүнсний сод хийнэ. Ингээд 30 минут мартчих. Гаргаж ирээд хатаахад таны мөнгөн эдлэл шинэ юм шиг гялалзах болно.
  23. Угаалгын паралон авахад тийм ч үнэтэй биш ч завгүй үедээ паралонаа печинд хийгээд хэдэн минут болгоорой. Ингэснээр түүнд агуулагдсан нянгийн 99% нь устсан байх болно.
  24. Салфеткан дээр ургамалын тос дусааж, тос болсон хэсгээр плитагаа арчаарай. Гадуур нь дуссан тоснууд хялбархан арилах болно.
  25. Хивсэн дээрх бөөлжисний толбо байвал ус болон хүнсний содыг ижил хэмжээгээр хольж, толботой хэсэг дээрээ асгаад хонуулах хэрэгтэй. Өглөө тоосыг нь соруулахад л болно.
  26. Нэг зүсэм талхаар шилний үйрмэгийг цэвэрлэж болдгийг сануулъя.
  27. Арьсан эдлэлийн өнгийг сэргээхийн тулд гутлын тосоор өнгөлөхөд бүх зүйл хэвийн болно.
  28. Резинэн өнхрүүшээр гэрийн тэжээвэр амьтны үс, ноосыг цэвэрлэх боломжтой.
  29. Таргалахгүйн тулд маш сайн ус уугаарай.
  30. Салатаа муутгахгүйн тулд ногоогоо чанаж бэлтгэн, саванд хийж хадгалсан нь дээр. Өглөө болгон бага багаар салат хийхэд энэ арга тустай.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж