Урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна

Урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн байдалд дүгнэлт гаргах зорилгоор нийт 35 цэгээс эрүүл зүйн арчдас, үйлдвэрлэсэн болон худалдаалж буй бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 15 дээж авч хэлтсийн лабораторид шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 8 дүгнэлт гаргалаа. Шалгалтын нийт 25 зөрчил илрүүлэн, зөрчлийн 10 буюу 40%-ийг богино хугацаанд зөвлөгөө өгч арилгуулан, 13 заалт бүхий 2 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн үйлдвэрлэсэн он сар өдөр тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны лангуунаас буцаан татан авалт хийлгүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж