Засгийн газар улаан буудайн урамшууллын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Засгийн газар улаан буудайн урамшууллын талаар хэлэлцэнэ

Засгийн газар улаан буудайн урамшууллын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 13.00 цагт товложээ. Нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор ажиллах хүч, мэргэжилтний тухай асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ноолуур хөтөлбөр батлах тухай асуудлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин танилцуулах асуудлын жагсаалтад Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг багтаасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулан харж болно. 

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Дүрэм батлах тухай (Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм)

Ө.ЭНХТҮВШИН

  1.  

Дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа батлах тухай

Ө.ЭНХТҮВШИН

  1.  

Бодлогын баримт бичиг болон хөтөлбөр батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

  1.  

Агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээний тухай

Н.ЦЭРЭНБАТ

  1.  

Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

  1.  

Дүрэм батлах тухай (Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч)

Ч.ХҮРЭЛБААТАР

  1.  

Ажиллах хүч, мэргэжилтний тухай

С.ЧИНЗОРИГ

  1.  

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

С.ЧИНЗОРИГ

  1.  

Журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Ц.ЦОГЗОЛМАА

10.

“Ноолуур” хөтөлбөр батлах тухай

Б.БАТЗОРИГ

11.

Улаан буудайн урамшууллын тухай

Б.БАТЗОРИГ

12.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

Танилцуулах асуудал

 

13.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын тухай

Ө.ЭНХТҮВШИН

14.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай

Г.ЗАНДАНШАТАР

15.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар

Ж.БАТ-ЭРДЭНЭ

16.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар

С.ЧИНЗОРИГ

.

 

Ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж