Хятадын Батлан хамгаалах яамнаас тус улс цөмийн баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах туршилтыг амжилттай явуулсан тухай мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд хуурай газарт байрлуулсан хамгаалах систем дэлхийн агаар мандалд орж ирсэн дайсны баллистик пуужинг замд нь устгах бүрэн чадалтай гэжээ. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах туршилтыг Хятадын Батлан хамгаалах яамнаас өчигдөр (2018.02.06) явуулсан боловч туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Болзошгүй пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах энэ туршилт аль нэг улс оронд аюул заналхийлээгүй хэмээн Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтуудаас үүдэн Бээжин, Пхеньяны харилцаа таагүй байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post