Солонгос хэлний шалгалтын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтын тов гарчээ

Солонгос хэлний шалгалтын тов гарчээ

БНСУ-д гэрээгээр дахин ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний тусгай шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Шалгалтын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд явуулах аж. Энэхүү шалгалтад тус улсад гэрээгээр ажиллаад ирсэн (4 жил, 10 сар болсон) иргэд хамрагдах юм байна.

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гуравдугаар сарын 28-нд өгөхөөр болсныг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдэгдлээ. Энэ талаар тус төлөөлөгчийн газрын www.monkor.net сайтад дурьджээ. 

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг солонгос хэлний шалгалтын журамд 2018 оноос эхлэн нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал, Мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин суугаагүй байх гэсэн заалтыг нэмжээ. 

Өнгөрсөн 2017 онд солонгос хэлний шалгалтад нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч, 1635 иргэн тэнцэж байжээ. Шалгалтанд тэнцсэн иргэдээс 1000 гаруй нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар явсан байна. 

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж