Өчигдөр (2018.02.06) АНУ-ын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны ханш унаж, Доу Жонс индекс 1.175 пунктээр унасныг эдийн засагчид Уолл Стрийтийн түүхэн дэх хамгийн хар өдөр боллоо хэмээн бичиж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч индексийн хаалтын ханш 4.6% хувиар буурч, 24,345.75. пункт болжээ. Үйлдвэрлэлийн /DJIA-The Dow Jones Industrial Average / индекс нь 30 том үйлдвэрлэлийн, корпорацийн үнэт цаасны ханшны, хөдөлгөөний хамгийн энгийн дундаж үзүүлэлт юм.
Цагаан ордон Доу Жонс үйлдвэрлэлийн индекс /DJIA-The Dow Jones Industrial Average / буурсны дараа мэдэгдэл гаргаж “Үнэт цаасны ханш унах вий гэдгээс бид эмээж байсан. Гэхдээ эдийн засгийн ерөнхий төлөв сайжирна гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
Доу Жонсын индекс 2008 оны санхүүгийн хямралын үед ч өчигдрийнх шиг муу үзүүлэлтэй байгаагүй юм. 2008 онд Доу Жонс индекс 777.68 пунктээр унасан нь хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байсан юм. Харин өчигдөр АНУ-д санхүүгийн зах зээлийн хамгийн тархсан Доу Жонс индекс 2008 оны рекордыг ч эвдсэн байна.
Стандарт энд Пурс компани АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан “Хар даваа гариг”-ийн дараа үнэт цаасны зах зээлийн ханш асар их унасан 2011 оноос хойш АНУ-ын үнэт цаасны индекс анх удаа ингэж буурч байгаа нь энэ юм.
АНУ-ын хөрөнгө оруулагчид Доу Жонс индекс буурсанд хариу арга хэмжээ авах гэж яарахгүй байгаа ч эдийн засгийн ерөнхий төлөвт томоохон өөрчлөлт оруулж, ялангуяа зээлийн хүүд нөлөөлж болзошгүй юм.
Эх сурвалж: BBC