Хүний хэрэгцээнд олон зуун жилийн турш хөлчүүлдэг ундаа буюу спирт агуулсан бүтээгдэхүүн хэрэглээний нэгээхэн хэсэг нь байсаар иржээ. Далдуу мод, цагаан будаанаас нэрэх арга Энэтхэгт хамгийн багаар бодоход МЭӨ 800 жилийн тэртээгээс уламжлагдсан гэж үздэг бол Хятад цагаан будаа, бог будаагаар исгэсэн сархдыг манай эриний эхнээс хэрэглэх болжээ.
Япончууд саки, солонгосчууд сөжү, хятадууд байжиоү гэх будаанаас гаргаж авсан үндэсний сархдаараа өдгөө дэлхий нийтэд алдартай. Уламжлалт хүнс, хүндэтгэлийн идээ зоогийн тансаг уламжлалтай монголчууд ч мөн сархад хэрэглэх, бэлтгэх нарийн дэг, соёлыг эртнээс тээж ирсэн ард түмэн. Түүний нэгэн илэрхийлэл нь зочлон хүндэтгэхийн дээд, тансаг хэрэглээ шимийн архи юм.
Сүүнээс архи нэрж гаргах, дэлхийд ганцхан байдаг энэ арга технологи хэдийгээр өнөөдрийг хүртэл ахуйн хүрээнд уламжлагдаж ирсэн ч хэрэглээ өргөн биш, худалдан борлуулах системгүй, хамгийн гол нь үйлдвэрлэлд нэвтрэлгүй олон жил болсон юм. Зах зээлд шимийн архины худалдаа гэх ёс төдий борлуулалт байдаг ч спирттэй хольсон, сүүн сархдын уламжлалт амт, энэ идээний үндсэн найрлагыг алдагдуулсан бүтээгдэхүүнийг гараас гарт зарж ирсэн үнэн. Тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “ГУМ” компани өнгөрсөн оны сүүлээс монголчуудын уламжлалт зоог идээний өв соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Монголын анхны шимийн архины үйлдвэрлэлийг эрхлэх болжээ.
– СҮҮН САРХАД –
Малын сүүг түүхий эд болгож, архи нэрдэг уламжлал Төв Азийн нүүдэлчдийн өв юм. Ургамлын гаралтай хүнсийг бага хэмжээтэй хэрэглэж ирсэн нүүдэлчдийн хувьд орчны таагүй нөхцөлд дасан зохицох, өвчин эсэргүүцэх чадварыг төлөвшүүлэх биологийн идэвхт бодисын үндсэн эх үүсвэр нь сүү, цагаан идээ болж иржээ. Сүү цагаан идээ нь нүүдэлчин монгол угсаатны байгалийн хатуу ширүүн нөхцөлд хоол, ундны үндсэн эх үүсвэр болох төдийгүй өвчин эмгэг эсэргүүцэх, өвчилсөн нөхцөлд илааршуулах үндсэн хэрэгсэл нь болж ирсний зэрэгцээ сүүнээс архи нэрж алжаал тайлдаг арга мөн л нэн эртнээс эдүгээд уламжлагдсан.
Монголчууд 1985 оноос монгол цагаан идээг үйлдвэрлэлийн горимд нэвтрүүлж, сүү, тараг, аарц зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн ч шимийн архи үйлдвэрлэж, савлах технологийг хэн ч хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Харин Монголын уламжлалт шимийн архийг анх удаа үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлж байгаа анхны тохиолдол нь энэ юм.
Исгэлт, нэрэлтийн нарийн технологи, үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах үндсэн түүхий эд нийлүүлэх фермер гээд дусал дуслаар цуглуулж, савладаг сүүн сархад үйлдвэрлэхэд олон жилийн судалгаа, хөдөлмөр, бэлтгэл шаардагдсаныг “ГУМ” компанийн үйлдвэрийн технологичид ярьж байв. Тэдний шинэ монгол брэнд “Шигүдэри” сүүн сархад ямар онцлогтойг танилцуулъя.
– ШИГҮДЭРИ –
Монгол идээ, ундааны өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор үйлдвэртээ шинэчлэлт хийж, шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой төгс хослуулснаар “Шигүдэри” сүүн шимийн архийг үйлдвэрлэжээ. “Шигүрдэри” бол органик сархад юм.
Шимийн архийг үйлдвэрлэлийн технологитой болгосноор үзэмжтэй сав баглаа боодолтой болсон, эрүүл ахуйн талаасаа хамгийн найдвартай, бусад спирттэй архитай харьцуулахад ашиггүй химийн нэгдэлгүй, архины төрөлд хамаарах хорт бодисыг шүүн тунгаасан, монгол сүүн сархдын хэрэглээг дотоодод төдийгүй гадаад зах зээлд гаргах боломж бүрдсэн гээд олон давуу талтай.
Шимийн сархдын үйлдвэрлэл шүүдрийн дусал цуглуулах мэт нарийн технологитой. Шүүдэр буусан өвс ургамлыг бэлчээрийн мал идэж, малаас гарсан сүүгээр шимийн архи үйлдвэрлэж байгаа дүрслэлийг тунгаан, шүүдэр гэдэг үгийг хуучин бичиглэл болох “Шигүдэри” галигаар шинэ бүтээгдэхүүнийг нэрлэжээ.
Хорь гаруй жилийн судалгаанд үндэслэн, үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Өмнө нь шимийн архины стандарт гэж байгаагүй учир анхны стандартыг батлуулахад цаг хугацаа, хүч хөдөлмөр нилээд шаарджээ.
“Шигүдэри” нь зочлон хүндэтгэхийн дээд, тансаг шимийн архи төдийгүй уламжлагдан ирсэн Монголын соёл, өв уламжлалын нэгээхэн хэсэг болох “Нэрмэл”-ийн мянга мянган жил дамжин өвлөгдсөн охь найрлагыг орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулсан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Энэхүү давтагдашгүй амт нь бэлчээрийн үнээний сүүг нэрэх аргаар алжаал тайлах идээний дээд шимийг бүтээсэн монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн юм.
“Гадаадын олон лаборатори, шинжилгээний газруудад дээжээ явуулж, шинжилгээ хийлгэхэд таамаглаж байснаас ч илүү сайн үр дүнтэй гарсныг, Шимийн архийг үйлдвэрлэхдээ уламжлалт технологи ашиглаж байгаа тул их хугацаа, хөдөлмөр шаардагддаг. Үйлдвэрлэлтийн хувьд бүтээгдэхүүн боловсрогдох хүртэл хагас сарын хугацаа зарцуулдаг. Түүхий эд болох сүүгээ гэрээт үйлдвэр, фермерүүдээс авдаг” гэж ГУМ” ХХК-ийн Захирал Ц.Ганзориг ярьсан юм.
Малчид, фермерүүдийн бэлтгэсэн үнээний сүүг хүлээн авч боловсруулдаг онцлог давуу талтай тус компани хүнсний аливаа нэмэлтээс татгалзсан үйлдвэр гэдгийг онцолъё.
– ОЛОН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАНА –
Уламжлалт зочлон хүндлэх, дайлах ёсон, хурим найр, баяр ёслол, хүндэтгэлийн дээд болгон зочдоо дайлаарай. Цагаан сар, наадам, хурим зэрэг уламжлалт баярын ширээнд хамгийн зохицолтой сархад.
Хүндлэл, сэтгэлийн бэлэг болгон тал нутаг, буянт малын шим охийг хүндэт хүмүүстээ бэлэг болгон бариарай. Номын багшдаа, аав ээж, өвөг дээдэстээ, журмын анддаа, хүндэт харилцагчдаа бэлэг болговол монгол агуулга, ёслол хүндлэлийн дээдийг илэрхийлсэн, хүндэтгэлт сонголт байгаасай гэж үйлдвэрлэгчид нь хүсчээ.
Шар тос хөвүүлэн, халааж хүртвэл хий арилгаж, алжаал тайлна. Уламжлалт анагаах ухаан, ардын эмчилгээнд ашиглах нь зохистойг Монгол түмэн андахгүй биз ээ.
ДЭЛХИЙГ ДАЙЛНА
Эрүүл хооллолт, нам градусын архины хэрэглээг дэмжсэн хэрэглээ дэлхий нийтэд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэхүү эрэлт, шаардлагын үүднээс ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” брэнд монгол өв соёл, идээ ундааны соёлоо сурталчилж, дэлхийг дайлах зорилготой.
Холбоотой мэдээ