Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, 11 машинтай мөргөлдсөн осол гаргасан эмэгтэйн бичлэгийг ослын хохирогчид сошиалд байрлуулжээ. Энэ ослын талаар тодрууллаа.
Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албанд өчигдөр /2018.02.05/ 319 дуудлага ирсний 236 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Ослын улмаас есөн хүн гэмтсэн байна. Тэдгээрийн нэг нь иргэн А гэх эмэгтэйн гаргасан осол.
Осол өчигдөр 16.45 цагт Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд гарсан ба Lexus маркийн автомашины жолооч 40 орчим настай, А гэх эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ 11 машинтай мөргөлджээ.
Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд согтуу жолоочийг тэр даруй саатуулж, орой ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Осол гаргасан эмэгтэйг өнөөдрөөс /2018.02.06/ эхлэн Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Хуульд заасны дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэйн жолоо барих эрхийг хасч, 400 мянган төгрөгийн торгууль оногдуулах ба тэрбээр мөн хохирол учруулсан 11 хүний хохирлыг бүрэн барагдуулах ёстой.
Замын цагдаагийн албанаас өнгөрсөн онд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн 793 осол гарсан талаар мэдээллээ. Осол гаргасан байдлыг харвал 18-35 насны залуус голчлон байжээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Э.Ариун