Илүү төлсөн татварын мөнгийг дараа сарынх руу нь шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

Илүү төлсөн татварын мөнгийг дараа сарынх руу нь шилжүүлнэ

Илүү төлсөн татварын мөнгийг дараа сарынх руу нь шилжүүлнэ

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх болсон.  Гэхдээ энэ шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг нэмэх шийдвэрээ цуцалж, өмнө нь 10 хувь байснаар нь үлдээхээр тогтсон юм. Татвар нэмэх шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн учраас нийт 1,5  саяас дээш төгрөгийн цалинтай иргэд Хувь хүний орлогын албан татвараа нэмж төлсөн юм. Тэгвэл нэгдүгээр сард нэмэгдсэн хувилбараар татвар төлсөн иргэд яах вэ? Энэ асуултыг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээлснээр 2018 оны нэгдүгээр сард Хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмж төлсөн иргэдийн мөнгийг буцаан олгохгүй юм байна. Энэ нь тэднийг алдагдалд хүргэнэ гэсэн үг биш бөгөөд дараагийн сарын татварт суутгах замаар нөхөн төлөх ажээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг заавал буцааж олгох шаардлагагүй. Харин ирэх сард нь суутгах замаар шилжүүлэх боломжтой” гэлээ.

1,5 саяас дээш төгрөгийн цалинтай иргэд нийт ажил эрхлэгчдийн 5-6 хувийг эзэлдэг гэдэг. Хэрэв татварын хэмжээ шинэчлэгдсэн бол

  • 1.500.000-2.500.0000 сая төгрөгийн цалинтай бол 15 хувь
  • 2.500.000-3.500.000 сая төгрөгийн цалинтай бол 20 хувь
  • 3.500.000 саяас дээш 25 хувиар тус тус нэмэгдэх байсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж